БИДНИЙ ЗОРИЛГО

“Юнайтед белаз машинери” ХХК нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар худалдаа, засвар үйлчилгээ болон уул уурхайн техникийн санхүүжилтийн тал дээр арвих их туршлагыг хуримтлуулж чадсан билээ.

«ЮНАЙТЕД БЕЛАЗ МАШИНЕРИ» компани нь БЕЛАЗ болон Goodyear брендүүдийг монголын уул уурхай салбарын аж ахуй нэгжүүдэд хамгийн ойр байлгаж, холбох чиглэлээр ажиллаж байна.

 

Яагаад БЕЛАЗ? БЕЛАЗ нь дэлхийд тэргүүлэгч уул уурхай техник үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт ашиглагдаж байгаагаас ямар найдвартай техник болох нь харагдаж байна. Бид хэрэгчлэгчидээ хамгийн найдвартай машин тоног төхөөрөмжийг ашиглаж, өөрсдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тал ихээхэн анхаардаг.

 

Бидний давуу тал – уул уурхайн олборлолтоос эхлүүлээд уул уурхайн техникийн засвар үйлчилгээ хүртэл бүхий л шатны өргөн мэдлэгтэй, арвин туршлагай, мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олонтой.

 

Компаний бодлого – худалдан авагч/хэрэглэгч бүртэйгээ тулж ажиллах буюу бат бэх түншлэлийг бий болгох. Бизнесийн салбарт амжилт гаргах гол түлхүүр нь харилцагчаа ойлгох мөн нягт хамтын ажиллагаа үүсгэхэд оршдог.

 

«ЮНАЙТЕД БЕЛАЗ МАШИНЕРИ» компани нь харилцагчтай холбоотой аливаа шийдвэрийг гаргахдаа нэн тэргүүнд харилцагчийнхаа сонирхол, зорилгыг ойлгохыг эрмэлздэг.

 

Тиймээс, харилцагчаа өөдлөн дэвжиж хөгжихөд бидний амжилт суурилдаг.

•    Бидний нийлүүлсэн бүтээгдэхүүн үйлчилгээ болон шийдэл шийдвэрүүд нь манай харилцагчдыг өсөж дэвжихэд түлхэц болдог гэдэгт итгэлтэй байна.

•    Бид дэлхийд туршигдаж, батлагдсан бизнес-моделийг ашигладаг.

•    Манай хамт олон өндөр түвшний мэргэжилтэнүүдээс бүрдэсэн.

1/3

Манай хаяг: 

Монгол улс, Улаанбаатар хот 14251, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө-13, Landmark оффис, 8 давхар

Цахим хаяг: info@ubm.mn

Утас: (976) 770-35-882