Уул уурхайн хүнд даацын машин техникийн засвар үйлчилгээний төв удахгүй ашиглалтанд орох гэж байна

UBM

2021/01/12

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд засварын нэгдсэн төв байгуулж, хэрэглэгчид ойртсон үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэх зорилготой ажиллаж байна

Манай компани нь дэлхийд уул уурхайн хүнд даацын машин техник нийлүүлтээрээ дэлхийд тэргүүлдэг үйлдвэрлэгчдийн нэг болох БЕЛАЗ-ын машинуудыг албан ёсны эрхтэйгээр нийлүүлэхийн хамт машин механизмын засвар үйлчилгээндээ онцгой анхаарч ажилладаг. Үүний нэг илрэл болгож манай томоохон хэрэглэгчдийн нэг болох Эрдэнэс Таван Толгой ХК үйл ажиллагаа явуулж буй Өмнөговь аймгийн Цогтцэций суманд бид засварын нэгдсэн төвийг энэ оны 2-р сард ашиглалтанд оруулахаар төлөвлөн барилгын ажил эцсийн шатандаа орж байна. Цаашид энэхүү төвөөр дамжуулан хэрэглэгч байгууллага бүрт тохирсон борлуулалтын дараах дэмжлэг үзүүлж, хүнд даацын машины эвдрэлгүй үйл ажиллагааг бүрэн хариуцаж, бүх төрлийн засвар үйлчилгээг цаг алдалгүй, чанарын өндөр түвшинд хүргэх юм.

БЕЛАЗ уул уурхайн автосамосвал

БЕЛАЗ-75306

220 тонн

БЕЛАЗ-75135

130 тонн

БЕЛАЗ-75583

90 тонн

БЕЛАЗ-7555H

60 тонн

Бульдозер болон дугуйт ачигч

БЕЛАЗ-78250

Дугуйт ачигч

Фронтальный погрузчик

БЕЛАЗ-78229

Дугуйт ачигч

Фронтальный погрузчик

БЕЛАЗ-78221

Дугуйт ачигч

Фронтальный погрузчик

БЕЛАЗ-78231

Бульдозер

Бульдозер